УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг гишүүн өмгөөлөгчийн хамт АТГ-т байцаалт өгнө

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг АТГ-аас Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгаж байгаа билээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өнөөдөр /2022.04.27/ өмгөөлөгчийн хамт АТГ-т очиж байцаалт, мэдүүлэг өгөх аж. Түүнийг өнгөрсөн даваа /2022.04.25/ гарагт АТГ-аас байцаалт, мэдүүлэг авахаар дуудсан ч өмгөөлөгчийн хамт өнөөдөр байцаалт, мэдүүлэг өгөхөөр болсон юм.

Мөрдөн шалгалтын явцад гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах хүсэлтээ УИХ-д хүргүүлээд байна.

Т.ТҮШИГ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *