ЗГ : Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх асуудлыг хэлэлцэж байна
Засгийн газар долоо хоногийн Лхагва гараг бүрд ээлжит хуралдаан хийдэг уламжлалтай билээ.
Өнөөдрийн хуралдаанаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний талаар хэлэлцэж буй аж.
Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Газрын тосны хайгуул ашиглалтын үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудал зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
Т.ТҮШИГ