Хөдөлмөрийн эрүүл мэндийн чиглэлээх дэд хөтөлбөрүүд хэрэгжинэ

Хөдөлмөрийн эрүүл мэндийн чиглэлээр үйлдвэрийн газрын хэмжээнд хоёр дэд хөтөлбөр хэрэгжихээр боллоо. Тодруулбал, “Амьсгалын эрхтэн тогтол-цоог хамгаалах”, “Сонсголын эрхтэн хамгаалах” дэд хөтөлбөрийг Эрдэнэт үйлдвэрт гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ талаар Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх 50 тоот шийдвэр гарган, холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө. Эдгээр дэд хөтөлбөр нь ажлын байран дахь агаар бохирдуулагч болон шуугианы нөлөөллөөс ажилтнуудыг хамгаалах, үүнээс үүдэлтэй мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилготой юм. Уг хөтөлбөрийг бүтцийн нэгж бүр тухайн оны нэгдүгээр улиралд ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлнэ. Түүнчлэн үйлдвэрийн ХАБЭА хэлтсийн Эрүүл ахуйн албаныхан ажлын байран дахь амьсгал хамгаалах хэрэгслийн сонголт, хэрэглээ, хяналтыг хариуцан ажилладаг. Ингэхдээ амьсгал хамгаалах хөтөлбөрийн хүрээнд тоостой орчинд ажиллуулах тохиолдолд арга хэмжээ авдаг ч дам өртөлт байгаа учир тухайн ажилтанд тохирсон амьсгал хамгаалах хэрэгслийг сонгон өгөх зохицуулалт хийжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *