УБЕГ Т.Ганболдын гэрлэлтийн гэрчилгээг хүчингүй болгосон гэх асуудалд 12 цагт мэдээлэл хийнэ

Тордайн Ганболдын эхнэр Х.Янжингаажид өчигдөр /2022.04.26/ өөрийн цахим хуудсаараа дамжуулан 2016 онд батлуулсан гэрлэлтийн гэрчилгээг Т.Ганболд УБЕГ-аар устгуулсан гэх мэдээллийг нийтэлсэн. Тэгвэл эл асуудлаар өнөөдөр 12 цагт УБЕГ-аас нэгдсэн байдлаар мэдээлэл хийхээр болжээ.

Эргэн сануулахад, түүний эхнэр Х.Янжингаажид “Т.Ганболдоос салах өргөдлөө өгмөгц тэрээр өс санан Улсын Бүртгэлийн Ерөнхий газар, түүний архив, ТҮЦ машины лавлагаанаас бид хоёрын 2016 онд батлуулсан гэрлэлтийн гэрчилгээг устгуулсан байсан” гэх мэдээлэл бий.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *