Б.Баасанцогттой лифтэнд хамт байсан шүүгч нарт шийтгэл оногдуулжээ

Өчигдөр болсон “Шүүхийн Сахилгын хороо”-ны хуралдаанаар өмгөөлөгч асан Б.Баасанцогт лифтэнд зүй бус үйлдэл гаргах үеэр хамт байсан шүүгч нарын үйлдлийг Шүүгчийн ёс зүйн дүрэм зөрчсөн зөрчилд тооцож сахилгын шийтгэл оногдуулжээ.

Тус сахилгын хэргийн зөрчлийн шинж байдал, шүүх болон шүүгчийн нэр хүндэд учруулсан хор уршиг, үр дагавар зэргийг харгалзан үзэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатарт огцруулах, Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар, Т.Өсөхбаяр нарт зургаан сарын хугацаагаар 20 хувиар цалинг бууруулах, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун нарт сануулах сахилгын шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *