IШУУРХАЙ: “Багануур” ХК-ийн захирал Э.Номинчулуун хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригджээ
“Багануур” ХК-ийн захирал Э.Номинчулуун өнөөдөр /2022.04.27/ нийслэлийн нутаг дэвсгэрт хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан тухай баттай эх сурвалжийн мэдээлэл байна.
Түүнийг АТГ-аас үйлдэл дээр нь барьж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Чухам хэнээс, ямар ашиг сонирхлын үүднээс хахууль авч байсан талаар тодорхой мэдээлэл одоогоор алга байна.
Дашрамд дурдахад Багануур ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулууныг ЭЦА-ныхан өнгөрсөн сарын 21-нээс хойш шалгаж эхэлсэн тухай мэдээлэл цацагдсан.
Түүнд холбогдох хэргийг прокурорын байгууллагаар харьяалал тогтоон АТГ-т шалгуулахаар шилжүүлээд байгаа юм.
Э.Номинчулууны холбогдсон хэргийн тухай сануулахад “Багануур” ХК-иас зарласан өндөр үнийн дүнтэй тендерт “Тавилан” гэх компанийг шалгаруулан ажил гүйцэтгэх явцад нь төсөвт өртгийг нэмж, 6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 8 тэрбум болгон өсгөсөн. Улмаар илүү гарсан мөнгийг тендерт шалгарсан ААН-ийнхэнтэй нийлж завшсан байж болзошгүй хэмээн буруутган шалгаж эхэлсэн байдаг. “Тавилан” ХХК нь 2019 онд “Багануур” ХК-иас 6.2 тэрбум гаруй төгрөгийн үнийн дүнтэй, “Ус шүүрүүлэх станцыг нүүлгэж шинээр барих” тендерт 5.9 тэрбумаар гүйцэтгэх санал гаргаж, шалгарсан юм.
“Тавилан” ХХК-ийн захирал Х.Цогнойжамцыг өөрсдийн барьсан “Алтаргана” хотхоны орон сууцаас Э.Номинчулуунд зах зээлийн үнэлгээ нь 500 сая төгрөгтэй тэнцэх тансаг зэрэглэлийн таван өрөө орон сууц бэлгэнд өгсөн гэх үйлдэлд хамтатган шалгаж байгаа юм.
Түүнээс энэ талаар сэтгүүлчид тодруулахад “Ямар ч байр орон сууц аваагүй” гэх хариулт өгсөн билээ.
О.ЭНЭРЭЛ
ЭГЧ ДҮҮ 2 ИЙГ ЗЭРЭГ ШААДАГ АЛДАРТАЙ ЦОГНОЙ БАГАНУУРЫН ЭКСКАВАТОРЫГ ШҮДИЙГ АЛБААР ХУГАЛУУЛЖ БАЙГААД ХЭТ ӨНДӨР ҮНЭЭР ШАХДАГ АРГАА ОДОО ХҮРТЭЛ ХЭРЭГЛСЭЭР БГАЙМ БАЙЖДЭЭ