|

МУИС “Ойн аж ахуйн инженер” бэлтгэхээ мэдэгдлээ

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг бүрэн хангахад МУИС-ийн зүгээс “ТЭРБУМ МОД – 1000 ИНЖЕНЕР” хөтөлбөрийг санаачлан, хэрэгжүүлэхээ мэдэгдлээ.

Уг хөтөлбөрт дээд боловсрол эзэмшсэн иргэдийг 2 жилийн хугацаанд 2 дахь бакалаврын зэрэг буюу “Ойн аж ахуйн инженер” мэргэжлээр суралцуулах хөтөлбөрийг боловсруулжээ.

Тодруулбал, өөр чиглэлийн дээд боловсролтой иргэд 2 жил ойн мэргэжлийн хичээлүүдийг судлан “Ойн аж ахуйн инженер” болох юм.

  • Богино хугацааны “Ойн аж ахуйн инженер” бэлтгэх сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх ба дээд боловсролтой иргэд элсэлтийн ерөнхий шалгалт өгөхгүйгээр МУИС-д элсүүлнэ.
  • Бүртгэл 5 дугаар сарын 1-ээс 6 дугаар сарын 2-ныг хүртэл үргэлжилнэ.
  • Дэлгэрэнгүй мэдээллийг 77307730-3211 дугаараас лавлана уу.

Одоогоор Монгол улсад 600 гаруй дээд боловсролтой ойн инженерүүд төр, хувийн хэвшлийн ойн байгууллагуудад ажиллаж байна. МУИС, ХААИС жилд 20 орчим ойн инженер, МСҮТ-д 100 гаруй мэргэжлийн ажилчид бэлтгэж байна

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments