Хурдан морины сунгааны үеэр унаач хүүхэд амиа алджээ
Хурдан морины сунгаанд оролцож байсан 14 настай хүүхэд өнгөрөгч амралтын өдөр амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Дундговь аймгийн Сайнцагаан суманд зохион байгуулсан хурдан морины уралдааны сунгааны үеэр унаач хүүхэд мориноос унаж, амь насаа алдсан байна. Хүүг аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн боловч харамсалтай нь ухаан оролгүй байсаар амьсгал хураажээ.
Б.ЖАРГАЛ