Дулааны шугамд засвар хийж, халуун ус хязгаарлана
“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас ирэх тавдугаар сараас дулааны шугам, тоноглолд засвар хийх учир иргэдийн халуун усыг 7-14 хоног хязгаарлах аж. Эл хугацаанд айл өрхүүдийн тоолуурын заалтаар халуун, хүйтэн усны хэрэглээний төлбөр төлөгдөх байна.
Шугам засварт зогсох хугацааг богино байхаар зохицуулсан ба шинээр солигдох, өргөтгөх шугамуудын ажлын эзлэхүүнээс хамаарч зогсох хугацаа өөр өөр байна. Айл өрхийн хэрэгцээний халуун усыг хязгаарлах хугацааг урьдчилан төлөвлөсний дагуу тухайн засвар хийгдэхээс долоо хоногийн өмнө олон нийтийн сүлжээ болон цахим хуудсаар дамжуулан мэдээлэх ажээ.