Астразенека вакцин тариулсны дараа цусны бүлэгнэлээр нас барсан 30 тохиолдол бүртгэгджээ

Британи-Шведийн Астразенека компани болон Оксфордын Их Сургуулийн хамтран бүтээсэн Астразенека вакцин хүний биед цусны бүлэгнэл үүсгэж байж болзошгүй нөхцөл үүссэн тул Европын зарим орнууд уг вакцинаас түр татгалзжээ.

Тухайн вакциныг Европын холбооноос өөрсдийн гишүүн болох 17 улсад тус бүр 1 сая тунг тарааснаас Итали, Австри, Эстони, Латви, Люксембург, Литва улсууд түр хугцаагаар вакциныг зогсоогоод байна.

Учир нь Дани улсын иргэн 65 настай эмэгтэй, Сицили аралд 12 хоногийн өмнө вакцин тариулсан 43, 50 настай хоёр цагдаагийн албан хаагч нар цусны бүлэгнэлийн улмаас нас барсан бол өнгөрөгч долоо хоногт 49 настай сувилагч эмэгтэй вакцин тариулсны дараа мөн л цусны бүлэгнэлээр нас баржээ.

Үүний дагуу Европын Анагаах Ухааны Агентлаг өчигдөр буюу 3 дугаар сарын 11-ний байдлаар уг вакцин хийлгэсэн 5 сая хүнээс цусны бүлэгнэлээр нас барсан хүний тоо 30 байгааг мэдээлэв.

Харин Астразенека компанийн зүгээс уг вакцины туршилт, шалгалтын үеэр хүний биед цусны бүлэгнэл үүссэн тохиолдол бүртгэгдээгүй гэж хариулсан байна.

Эх Сурвалж: www.dw.com

П. Ундрах

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *