Х.Нямбаатар: Т.Ганболд, Х.Янжигаажид нарын гэрлэлтийг цуцалсан гэх асуудлыг дахин шалгуулна”
Улсын бүртгэлийн байгууллагын байцаагч иргэн Г нарын гэрлэлтийн гэрчилгээг хүчингүй болгосон гэх асуудал олны анхаарлын төвд байна. Тус асуудалд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:
“Иргэн Т.Ганболд 2016 онд эхнэр Х.Янжигаажид нар гэрлэлтээ батлуулж, гэрлэлтийн бүртгэл хийлгэсэн юм билээ. 2021 онд Т.Ганболдыг зүгээс “Би биеэр очиж гэрлэлтээ бүртгүүлээгүй ээ. Монгол улсын гэр бүлийн тухай хууль зөрчиж уг гэрлэлт хийгдсэн” гээд Улсын хяналтын ахлах байцаагчид гомдол гаргасан. Гомдлын дагуу улсын хяналтын ахлах байцаагч шалгалт хийхэд тухайн үед гэрлэлтийн бүртгэлийг биеэр хийгдээгүй нь тогтоогдсон гэх материал байсан.
Гэрлэлтийн бүртгэл хийх төрийн үйлчилгээг авахдаа заавал биечлэн очих ёстой гэдэг шаардлага тавьдаг. Гэтэл улсын бүртгэлийн байгууллага хамгийн том датаг цуглуулсан байгууллага, ийм алдаа гаргаж болохгүй” гэжээ.