Халдашгүй байдлын дэд хороо маргааш өглөө хуралдана

Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо өчигдөр хуралдсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй. Учир нь гишүүд яллагдагчаар татсан тогтоолтойгоо бүрэн танилцаагүй, тус хорооны ирц бүрэн бус, хуулийн байгууллагуудаас нэмэлт материал авна гэх шалтгаанаар шийдвэрээ гаргаж чадаагүй юм.

Тэгвэл тус хороог өнөөдөр хуралдах болов уу гэсэн хүлээлт байгаа боловч өнөөдөр хуралдахгүй гэж эх сурвалж мэдээлсэн.

Харин маргааш 09.00 цагаас хуралдахаар болсон гэж УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээллээ. Тэрбээр “Хуулийн хугацаатай асуудлыг хуулийн хугацаанд нь шийдвэрлэх шаардлагатай” гэлээ.

Үргэлжлүүлэн 10.00 цагаас ХЗБХ, 11.00 цагаас ТББХ, 14.00 цагаас чуулганы нэгдсэн хуралдаантай. Хуралдаанаар гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *