Улсын хилээр шингэн хар тамхи нууцаар нэвтрүүлж байсан этгээдийг үйлдэл дээр нь барьжээ
Гаалийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын хамтарсан тусгай арга хэмжээний хүрээнд өнөөдөр /2022.04.28/ АНУ-аас Монгол Улс руу хар тамхи хууль бусаар нэвтрүүлж байсан этгээдийг үйлдэл дээр нь таслан зогсоож, саатуулсан байна.
Эл хар тамхи нь ТНС дельта ес хэмээн бодисыг өндөр тунгаар агуулсан, маш хүчтэй мансууруулах үйлчилгээтэй шингэн хар тамхи байсан гэх мэдээлэл байна. Он гарснаас хойш энэ төрлийн НАЙМАН удаагийн үйлдлийг алба хаагчид таслан зогсоожээ.