Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хүүхэд хамгааллын асуудлаар хэлэлцүүлэг боллоо

Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн чуулганыг угтаж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас тус салбарын хүүхэд хамгааллын бодлогын хэрэгцээ сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны удирдлагууд болон харьяа газар, хэлтсийн төлөөллүүд цахим болон танхимаар оролцлоо.

Салбарын хүрээнд хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлэн хүүхдэд ээлтэй үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлдэг болох нь чухал байна. Ингэхдээ хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болох бүтээгдэхүүн, үйлдвэрлэлд хэм хэмжээ тогтоож, хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний тэмдэг тэмдэглэгээг сайжруулах шаардлага байгааг оролцогчид дурдаж байв.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн үйл аижллагаанд хүүхдэд ээлтэй бодлого боловсруулахдаа хүүхдийн насны онцлогт тохирсон дүрэм, журам боловсруулах саналыг байгууллагын эцэг, эхийн зөвлөлөөс гаргасан юм.

Цаашид хүүхдэд ээлтэй үйлдвэрлэл, үйлчилгээ бий бологоход анхаарч ажиллахаа мэдэгдсэн юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *