Н.Түвшинбаярыг шүүх хурлыг ирэх сарын 12-нд хаалттай хуралдахаар хойшлууллаа

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаярыг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2022.04.29/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Түвшинбаяр оролцсон. Түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас шүүх танхимд авч ирсэн. Түүнчлэн талийгаач Э.Энхбатын эхнэр өмгөөлөгчийн хамт шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэгт оролцов.

Шүүх бүрэлдэхүүн Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурлыг ирэх тавдугаар сарын 12-ны өдөр товлосон байна.

Прокуророос Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтлүүд учруулан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байдаг.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *