|

ХБДХ: Дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ

Прокурорын байгууллагаас нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах хүсэлтээ УИХ-д хүргүүлсэн. Энэ хүрээнд УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өнгөрсөн лхагва гарагт хуралдсан ч шийдвэрт хүрч чадаагүй. Учир нь, яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг нар хэргийнхээ талаар ойлголтгүй, тогтоолтойгоо танилцаагүй зэрэг шалтгаанаар шийдвэрт хүрч чадаагүй юм.

Тэгвэл УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр хуралдаж нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн байна.

Өөрөөр хэлбэл, прокурорын байгууллагаас ирүүлсэн саналыг дэмжээгүй бөгөөд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо дөрвөн гишүүний асуудлыг авч хэлэлцэж чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүдийн олонхийн саналаар нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг эцэслэх юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *