“Цахим сэтгүүл зүйн форум-2022” эхэллээ

Монголын цахим сэтгүүл зүйн анхдагч “NEWS” агентлагийн 15 жилийн ойн хүрээнд хэвлэл мэдээллийн цахим сайтуудын дунд “ХАНДАЛТЫН СЭТГҮҮЛ ЗҮЙГЭЭС ХАРИУЦЛАГАТАЙ СЭТГҮҮЛ ЗҮЙ” форумыг АСЕМ вилла ХҮН театрт зохион байгуулж байна.

Форумд цахим хэвлэл мэдээллийн салбарт холбогдох байгууллагуудын төлөөллүүд, холбоод, цахим мэдээллийн  50 гаруй сайт, мэргэжлийн холбоод, багш, судлаач, хуульчид оролцож байна.

“News-15” ойн хүрээнд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбар, нийгэм рүү чиглэсэн олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд энэ удаагийн форумаар цахим сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудлаа ил тод ярилцаж, гарц, шийдэл олох, цаашид цахим салбарын хөгжлөө тодорхойлох зорилгоор зохион байгуулж байгаа ажээ.

 

 

Эх сурвалж :NEWS.MN

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments