“Эрдэнэт үйлдвэр” гаалийн итгэмжлэгдсэн анхны байгууллага болохоор бэлтгэж байна
Монгол улсын Гаалийн Ерөнхий газрын ажлын хэсэг Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байна. Тус газраас хамтран ажилладаг байгууллагуудынхаа хэмжээнд хэрэгжүүлж буй Итгэмжлэлийн хөтөлбөрийн явц Эрдэнэт үйлдвэрт хэрхэн үргэлжилж буйг үнэлж дүгнэх зорилготой юм. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт үйлдвэрт гаалийн итгэмжлэл олгоход ажлын байран дахь нөхцөл шаардлага хангаж байгаа эсэхэд мониторинг хийж байна. Энэ үеэр гарч байгаа алдаа дутагдал, бэрхшээлийг хамтдаа хэлэлцэж, аль болох боломжит түвшинд шийдвэрлэхэд чиглэж ажиллах юм.
Гаалийн Ерөнхий газар 2019 оноос итгэмжлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Гаалийн итгэмжлэгдсэн байгууллага нь олон улсын стандартыг нэвтрүүлж, жишиг тогтоон, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой. Эрдэнэт үйлдвэрийн хувьд энэ хөтөлбөрт хамрагдаж, Монгол улсын хэмжээнд гаалийн итгэмжлэгдсэн анхны байгууллага болох зорилт тавьж байна. Тус үйлдвэрт хөтөлбөрийн бэлтгэл хангах ажил 3 дахь жилдээ үргэлжилж байна. Ковидын халдварт цар тахлын нөхцөл байдал хөтөлбөрийн явцад нөлөөлсөн хэдий ч энэ цаг хугацаанд бүхий л холбогдох бичиг баримтын хяналтыг Гаалийн ерөнхий газартай хамтарч хийжээ. Түүнчлэн тус газраас Эрдэнэт үйлдвэрийн хамт олонд тодорхой сургалт, заавар зөвлөмжийг тухай бүрд нь өгч ажиллаж байна.
This illustrates that lactate can substitute glucose as an energy substrate for the brain how to buy priligy im 16 years old The placebo tablets main ingredients included starch, lactose, Avicel microcrystalline cellulose, and PVP polyvinyl pyrrolidone