Б.Бат-Эрдэнэ: Хашаандаа тарьсан модыг үнэлж, үнэлгээний системд оруулах талаар ярилцаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлагаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг өрнүүлж, уул уурхай, эдийн засаг, бизнесийн салбарынхныг татан оролцуулж 2030 он гэхэд тэрбумаар тоологдох модтой болох зорилгыг тавьж ажиллаж байгаа билээ.
Харин айл өрх хашаандаа мод тарьвал хэрхэн урамшуулах талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнээс тодруулахад, тэрбээр ойн стратегийн дагуу олон нийтийг хашаандаа мод тарихыг уриалж дэмжих хэрэгтэй гэсэн юм. Гэхдээ хашаанд тарьсан модыг насжилтаар нь үнэлж зээл авахдаа хашаа, байшин, газраа үнэлдэг шиг үнэлгээний системд оруулж зээлжих эрх дээр нь мөнгөн дүн нэмэгддэг болох талаар ярилцаж байна гэдгийг онцоллоо.
Эх сурвалж: Newslife.mn