Жүжигчин Амбер Хердийг “Aquaman 2” киноноос хасах саналд хоёр сая хүн нэгджээ
Жүжигчин Амбер Херд экс нөхөр Холливүүдийн нэрт жүжигчин Жонни Деппийн нэр төрд халдсан хэрэг сүүлийн хэдэн арван жил Лондонд болоогүй дуулиантай гүтгэлгийн хэрэгт тооцогдон шүүх хурал хурал хэдэн сарыг дамнан үргэлжилсээр байгаа билээ.
Жонни Депп “Fantastic Beasts 3” кинонд дүр бүтээх байсан боловч Амбер Хердтэй үүссэн гэр бүлийн хүчирхийллийн маргаанаас үүдэж Гринделвалдын дүрээс татгалзан, түүний оронд Мадс Миккелсен тоглосон юм.
Тэгвэл Амбер Хердийг “Aquaman 2” киноноос гаргах Change.org сайтын цахим өргөдөлд 2020 онд 1 сая гаруй хүн нэгдэж байсан бол уг тоо 2 сая болон нэмэгджээ. Энэ нь Change.org сайт дээр хамгийн олон хүн нэгдсэн тохиолдлуудын нэг болж байгаа аж.
Амбер Хердийг киноноос хасах цахим өргөдөлд “Эрчүүд ч эмэгтэйчүүдийн адил гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг. Үүнийг хүлээн зөвшөөрч, хүчирхийлэл үйлдсэн хэнийг ч энтертайнмент салбараас хасах нь зүйн хэрэг” гэжээ.