Хортон шавьжтай лимоныг Монголд илгээжээ
Буриадын Гаалийн газраас нутаг дэвсгэрээр нь дамжин өнгөрөх транзит ачаанд хийсэн хяналтын дүнгээ тайлагналаа.
Гаалийн ерөнхий газраас “Энэ сарын 25-нд манай гаалиас хийсэн үзлэгээр ӨАБНУ-аас Монголд илгээсэн лимоноос хортон шавьж илэрсэн. Нийт 1,2 тонн лимон дотор щитовка хэмээх хортон шавьж байлаа. Энэ шавьж жимсэнд ноцтой хор учруулдаггүй тул ариутгалын акт үйлдээд Монгол руу явуулсан” гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж : ZINDAA.MN