Л.Оюун-Эрдэнэ : Тэр машинтай, жолоочтой гэсэн хандлагаа өөрчилмөөр байна
Төрийн хэмнэлтийн хуулийн төсөлд дэд дарга нарыг цөөлөх заалт оруулсан нь УИХ-ын гишүүдийн дунд багагүй хэлэлцүүлэг өрнүүлэхэд хүргэж байна.
Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийн чуулганы хуралдаанд байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Өөрчлөлт өвдөлт өгнө. Зарим агентлагийн дэд дарга нар, төрийн өмчит компанийн орлогч дарга нар УИХ-ын гишүүд рүү хандаж лобби хийхээ больчих хэрэгтэй. Засгийн газрын харьяа байгууллагууд ёс суртахуун, дэг журамтай байх ёстой. Ерөнхий сайдын хувьд би энэ саналаас ухрахгүй. Хэрэв энэ санал УИХ-д унавал Төсвийн хүрээний мэдэгдлийн хүрээнд дахиж оруулж ирнэ. Автомашины асуудал дээр мөн адил. Тэр машинтай, жолоочтой гэсэн хандлагаа өөрчилмөөр байна. Тийм учраас эцсийн хэлэлцүүлэгт Засгийн газрын гаргасан саналыг гаргаж өгөхийг хүсье” гэлээ.