|

Талийгаач М.Алтан-Оргилыг амиа алдахаас өмнө дээрэмдсэн этгээдэд гурван жил зорчих эрхийг нь хязгаарлах ял шүүхээс оноолоо

Талийгаач М.Алтан-Оргилыг амиа алдахаас өмнө дээрэмдсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүх хурлын дараа хохирогчийн талын өмгөөлөгчид хэвлэлд мэдээлэл өгсөн юм.

Өмгөөлөгч Р.Булгамаа : “Реппер Orice буюу М.Алтан-Оргил нь 2020 оны долдугаар сарын 23-24-ний шилжих шөнө амь насаа алдсан. Түүний амь насаа алдсан хэргийн газар бусдад дээрэмдүүлсэн үйл баримт байдаг. Үүнээс улбаалан амь нас нь хохирсон дараа, дараагийн үйлдлүүд нэлээд учир холбогдолтой байж магадгүй учраас бусдад дээрэмдүүлсэн гэдэг дээр нь наймдугаар сарын 4-нд хэрэг бүртгэлтийн хэргийг нээсэн бөгөөд түүнээс хойш гурван ч удаа прокурорын шатанд хаагдсан байдаг.

Иймд өмгөөлөгчдийн багаас дээд шатанд нь удаа дараа хүсэлт гаргаж, холбогдох шаардлагуудыг тавьж ажилласны эцэст УЕП-ын орлогчийн тогтоолоор хэргийг нээж, өнөөдөр БГД-ийн Анхан шатны шүүхээс хохирогчийг дээрэмдсэн гэмт буруутай этгээдэд зохих шийтгэлийг оногдууллаа.

Шүүхээс хэрэгт холбогдсон этгээдэд Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу гурван жилийн хорих ял оногдуулсан. Энэ хэрэг нь зургаадугаар сарын 24-нөөс өмнө үйлдэгдсэн учраас Өршөөлийн хуульд багтах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн гурван жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ял болгон өөрчиллөө.Тухайн этгээдийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нь Баянзүрх дүүргээр хязгаарласан” хэмээн хэллээ.

Өмгөөлөгч Ч.Эрдэнэбат “Амь нас нь хохирсонтой холбоотой хэрэг нь прокурорын шатанд хүний амь нас хохироох бүрэлдэхүүн шинжийг хангаагүй байна гэж үзсэн буюу гаднын нөлөөтэйгөөр амь нас хохироогүй гэж үзээд мөрдөн байцаалтын шатанд нь хэрэг үүсээгүй. Харин өнөөдрийн шүүх хуралд амь нас хохирогч Г.Алтан-Оргил нь дээрэмдүүлэх гэмт хэргийн улмаас айснаас болоод унаж, амь нас нь хохироход хүрсэн эсэхэд шүүх дүгнэлт хийх ёстой гэдэг байр суурийг өмгөөлөгч нар илэрхийлсэн” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *