|

Н.Энхбаяр МАН-д найр тавьж, С.Ганбаатараа “буланд шахахаар” шийджээ

Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-тай хамтарч оролцох асуудлаар АХН-ын дарга Н.Энхбаяр өнөөдөр /2021.03.12 дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрээр “Хоёр нам Ерөнхийлөгчийн сонгуульд эвсэж орох эсэх ажлын хэсэг хэлэлцээр хийгээд явж байгаа. Бид хамтарч  МАНАН гэх үзэгдлийн эсрэг, байгалийн баялгийг шударга хуваарилахын төлөө ажиллая гэдгээ аман байдлаар тохирсон.

Харин нөхөн сонгуульд  хэн нэгнийг дэвшүүлэх талаар ярьсан, шийдсэн зүйл байхгүй байна. 100 жилийн ойг  МАН, МАХН-ын ой биш Монгол Улсад улстөрийн хүчин үүсгэн байгуулагдсаны ой гэж үзэж байгаа. Улстөрийн намуудын нэр хүнд унасан байна. Тиймээс том зорилгын төлөө намууд нэгдэе гэж байгаа юм.

Хэлэлцээрийн  үр дүн гараагүй байгаа учир  МАХН-аас  Ерөнхийлөгчийн сонгуульд  хэн нэгнийг нэр дэвшүүлэх асуудал ч тодорхойгүй  байна. Гэхдээ байгалийн баялгийг тэгш хуваарилахын төлөө МАН-аас  нэр дэвшүүлсэн хүнийг дэмжье  гэсэн бодолтой байгаа.

Тэгэхгүй хоорондоо өрсөлдөөд саналаа хуваавал байгалийн баялгийг ард түмний дундын өмч болгож чадахгүй. Том зорилгынхоо төлөө нэгдэхгүй бол хувийн эрх ашгаа  бодсон хүнд боломж олгох алдаатай  үйл ажиллагаа болж магадгүй.

Тиймээс хоёр нам нэгдэж сонгуульд ороход буруудах юм байхгүй. Бидний үйл ажиллагаанаас У.Хүрэлсүх, С.Ганбаатар хэн хожих нь чухал биш 3 сая 400 мянган монголчууд хожих ёстой” гэлээ.

МАХН-ын дарга Н.Энхбаярын үг хэдий бөөрөнхий боловч  нэгэнт тохироогоо хийн, С.Ганбаатараа буланд шахахаар шийдсэн нь  илэрхий байв.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *