Б.Батцэцэг: БНСУ-ын иргэд Монгол Улсад визгүй зорчих асуудал ирэх сарын 15-наас эцэслэн шийдэгдэнэ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр аялал жуулчлалын салбарын төлөөлөлтэй уулзаж байна.
Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “БНСУ-ын иргэд Монгол Улсад визгүй зорчих асуудал ирэх сарын 15-наас эцэслэн шийдэгдэж, ажил хэрэг болно” гэв.
Уулзалтад Засгийн газрын гишүүд, Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх нар оролцож, аялал жуулчлалын салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлаар салбарын төлөөллүүдтэй санал солилцож байгаа аж
Эх сурвалж: Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам
Г.ОЮУНТУЯА