Элон Маск “Tesla”-ын хувьцаагаа 8,5 тэрбум ам.доллараар заржээ
Твиттерийг худалдан авах хэлцлийн дараагаар Элон Маск “Tesla”-н хувьцаагаа 8.5 тэрбум ам.доллараар заржээ.
Маск бол Tesla-н хамгийн том хувьцаа эзэмшигч бөгөөд энэхүү борлуулалт эхлэхээс өмнө компанийн 17 орчим хувийг эзэмшдэг байсан юм.
Түүнчлэн энэ долоо хоногийн эхээр Твиттер компани нэгж хувьцаагаа 54.20 доллараар үнэлэн, нийтдээ 44 тэрбум ам.доллараар худалдах саналыг хүлээн зөвшөөрсөн ч уг хэлцлийн гэрээнд одоо хүртэл бусад хувьцаа эзэмшигчдийн болон зохицуулах байгууллагын зөвшөөрөл хэрэгтэй байгаа аж.
Эх сурвалж: Vaddamagazine