Япон улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяаши манай улсад айлчлалаар ирлээ

Япон улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяаши манай улсад айлчлан ирэв. Тэрбээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан 2022 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 2-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх аж.

 

Айлчлалын үеэр Япон улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяаши Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийх талаар Гадаад Харилцааны Яамнаас мэдээлээд буй.

 

 

Энэ удаагийн айлчлал нь Япон улсын Гадаад хэргийн сайдын Монгол Улсад хийж буй зургаа дахь айлчлал юм. Өмнө нь Япон улсын Гадаад хэргийн сайд С.Уно 1989 онд, Ё.Кавагүчи 2004 онд, К.Окада 2010 онд, Т.Коно 2019 онд, Т.Мотэги 2020 онд тус тус Монгол Улсад айлчилж байжээ.

 

Г.ОЮУНТУЯА

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *