Саид Моллаи Монголыг орхиж, Азербайжаны шигшээд барилдах уу
Саид Моллаи 2019 онд Иранаас дүрвэн Монголын иргэн болж, 2019 онд манай улсын шигшээ багт орж байсан бөгөөд Токиогийн олимпод мөнгөн медаль хүртсэн билээ.
Түүнийг Азербайжаны жүдо бөхийн холбоонд өргөдөл бичиж, тус улсын нэрийн өмнөөс барилдах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тухай хэвлэлүүд мэдээлээд байна. Тэрээр Бакуд уригдаж, эрүүл мэндийн шинжилгээнд орж Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцох багтай хамт бэлтгэл хийсэн байна. Түүний шинэ шигшээд барилдах хамгийн ойрын тэмцээн нь Турк улсад болох Исламын орнуудын тэмцээн байж магадгүй талаар шинжээчид бичжээ.
Одоогийн байдлаар Азербайжаны жүдо бөхийн холбооноос Олон улсын холбоотой энэ талаар хэлэлцээ хийж Саид Моллаи Азербайжаны багт барилдаж болох эсэхийг тодруулж байгаа гэнэ.
Эх сурвалж: Zindaa.mn