|

Франц болон Европын Холбооны гишүүн оронд зорчих иргэдийн АНХААРАЛД

Франц болон Европын Холбооны гишүүн оронд зорчихдоо бэлэн мөнгөтэй явахаар бол дараах зүйлсийг анхаарна уу.

  • 10000 болон түүнээс дээш бэлэн евро эсвэл үүнтэй дүйцэх гадаад мөнгөн тэмдэгтийг Франц Улсын болон Европын холбооны гишүүн улсын нутаг дэвсгэрт нэвтрүүлэх, гаргахаас 30 хоногийн өмнө мэдүүлгийг www.douane.gouv.fr/dalia гаалийн цахим хуудсаар урьдчилан мэдүүлэх шаардлагатай. Мэдүүлгээ гаргаснаар онлайн хэлбэрийн гаалийн мэдүүлэг үүсэх бөгөөд үүнийг хил нэвтрэх үедээ гаалийн байгууллагад шалгуулна.
  • Түүнчлэн 50000 еврогоос дээш үнийн дүнтэй бэлэн мөнгөн тэмдэгтийн гарал үүслийг зайлшгүй нотлох баримтаар нотлохыг шаардана.

Европын холбооны санхүүгийн хяналтын эрх зүйн баримт бичиг болон Францын Мөнгө, санхүүгийн хуулийн дагуу дээрх мэдүүлгийг бөглөөгүй, эсвэл худал мэдүүлсэн тохиолдолд мөнгөн тэмдэгтийн 50 хувьтай тэнцэх хэмжээний торгууль оногдуулах ба хэрэг хянан шийдвэрлэгдэж дуустал хураах зохицуулалттайг анхаарна уу гэж Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээллээ. 

Т.ТҮШИГ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments