Селена Гомез хөгжмийн ертөнцөө орхих уу?

 Өдгөө 28 настай дуучин Селена Гомез алдарт Vogue сэгүүлийн 4 дүгээр сарын нүүрийг чимж ярилцлага өгчээ.

Тэрээр “Дуу хөгжмийн ертөнцөөс байр сууриа авч жүжигчний карьераа өсгөх төлөвлөгөөтэй байгаа.

Өнгөрсөн жил гаргасан Lose You To Love Me дуугаа гаргахад надаас их хичээл зүтгэл, хөдөлмөр шаардсан. Гэтэл миний уран бүтээлийг төсөөлсөн шиг маань хүлээж аваагүй. Заримдаа надад ингэж их хөдөлмөрлөж, хичээх хэрэггүй юм шиг санагддаг болсон” хэмээжээ.

Энэ мэдээг түүний шүтэн бишрэгчид, зарим уран бүтээлчид таатай хүлээж авсангүй. Тухайлбал реппер Cardi B өөрийн твиттер хуудаснаа түүнийг дуулахаа болих санааг дэмжихгүй харин улам хүч түрэн орж ирэхийг хүсч байгаагаа илэрхийлжээ.

(реппер Cardi-B өөрийн твиттер хуудсанд)

Харин Селена Гомезийн хувьд дуу хөгжмийн ертөнцийг нэг мөр орхихоосоо өмнө сүүлийн удаа цомог гарган шүтэн бишрэгчдээ баярлуулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Эх сурвалж: www.people.com

П. Ундрах

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments