“Амуу тариа” ХХК-ийн гэр шатаж, жолооч галд өртөж нас баржээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн “Цагаан хад” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 380 км, сумын төвөөс баруун зүгт 125 км/-т Гэр шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 03:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Амуу тариа” ХХК-ийн эзэмшлийн 5 ханатай гэр 04.29-ний өдрийн 02:10 цагийн үед шатаж “Амуу тариа” ХХК-ийн жолооч Ч /63 настай, эрэгтэй, Завхан аймгийн харъяат/ өртөж нас барсан тул цогцсыг сумын Цагдаагийн тасагт шилжүүлэн өгсөн.

О.ЭНЭРЭЛ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *