“Welcome To Rockville -2022″ фестивальд “The Hu” хамтлагийнхан оролцоно
“The Hu” хамтлагийнхан дөрөвдүгээр сарын 15-наас “Хар аянга” нэртэй Европын орнуудаар тоглолт хийж буй. Тэд АНУ-д болсон Америкт төдийгүй дэлхийн хамгийн том хөгжмийн фестиваль “Coachella-2022” хөгжмийн наадамд Монголоос анх удаа оролцсон хамтлаг дуучид болсон. Одоо хамтлагийн залуус тавдугаар сарын 22-нд “Welcome To Rockville -2022″ фестивальд оролцохоор төлөвлөж байна.
Хамтлагийн залуус “Хүн” нэртэй аялан тоглолтоо 2021 оны есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарыг дуустал тоглолт хийж, гуравдугаар сард Герман, Дани, Чех, Швед зэрэг улсад 15-50 мянган үзэгчтэй битүү стадионд тоглолт хийсэн. Одоо эх орондоо ирээд байгаа юм.
Тэд 2019 онд амжилт, бүтээлээр арвин жил байсан. Хамтлаг дэлхийд гарч, Европыг байлдан дагуулсан. Нийтдээ 13 оронд 23 тоглолтоо хийсэн бол Хойд Америкийн нутгаар 90 хоногийн турш аялан, 56 хотоор 60 гаруй тоглолтыг хийсэн билээ.