“Ирээдүй эзэд” ахлах ангийн сурагчдад зориулсан мэргэжил сонголтын лекц Ховд аймагт үргэлжилж байна
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд залуучуудын газраас зохион байгуулж буй “New Story” залуучуудын хөгжлийн зөвлөлийг чадавхжуулах үйл ажиллагаа Ховд аймагт үргэлжилж байна. Уг үйл ажиллагааг нээж Ховд аймгийн засаг даргын орлогч н.Дэлгэрсайхан үг хэллээ. Тэрээр “Манай аймаг уг үйл ажиллагааны 12 дахь аймаг болж байна. Ховд аймаг залуучуудынхаа хөгжлийн төлөө, залуучуудынхаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийн төлөө, нийгмийн асуудлыг шийдүүлэхийн төлөө тодорхой зорилтуудыг Засаг даргын төрийн хөтөлбөрийн хүрээнд тусгасан. Уг хөтөлбөрийг залуучуудтайгаа хамтарч боловсруулсан. Хөтөлбөр 4 зорилттой үүний хүрээнд арга хэмжээнүүдийг шат дараалан хэрэгжүүлнэ” гэлээ
Г.ОЮУНТУЯА