Т.Доржханд : Пүрэв гарагт “Амьдралын чанараа дээшлүүлье“ тайван жагсаал хийнэ
УИХ-ын гишүүн Т.Доржханд Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулахаар болжээ.
Тодруулбал, Энэ долоо хоногийн Пүрэв гарагт 12:00 цагт “Амьдралын чанараа дээшлүүлье” тайван жагсаалыг Төв талбай дээр зохион байгуулна. Залуусаа адрийн цайны цагаараа хүрээд ирээч ээ. Хөдөлмөрийн үндэсний намаа парламентад би ганцаараа төлөөлдөг ч гэсэн тогтолцоонд өөрчлөлт оруулъя, иргэдийнхээ амьдралыг дээшлүүлье, парламентын нэр хүндийг дээшлүүлье гэж хоёр жил хичээж ажиллалаа. Гэтэл өөрчлөлт гарсангүй, гарахгүй юм байна. Тиймээс УИХ-ын танхим дотроос биш, төв талбай дээр жагсахыг залуучууддаа уриалмаар байна. Өөрсдөө өөрчил, эсвэл тар гэдэг уриалгатай тайван жагсаалыг зохион байгуулна. Бид юуг өөрчлөхийг зорьж байна вэ гэхээр төрийн данхайсан тогтолцоог өөрчилмөөр байна. Үүний тулд сонгуулийн тогтолцоог өөрчлөх шаардлагатай. Тэгж байж сонгууль шударга явагдана” хэмээжээ.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Т.Доржханд өөрчлөлтийг хийх хүртэл нь тэмцлээ үргэлжлүүлнэ, шаардлагатай бол тэмцлийн хурц хэлбэрт хүртэл шилжинэ гэдгээ мэдээллийнхээ төгсгөлд тодотголоо.