СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цонхны торон хаалт урагдсаны улмаас 10 сартай хүүхэд байшингийн хоёр давхраас унаж гэмтжээ

Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор бага насны хүүхэд гадаа тоглох үедээ авто машинд мөргүүлэх, дугуй унаж яваад хашаа мөргөж гэмтэх, хамгаалалттын тор сул байснаас цонхоор унах, мориноос унах, моринд өшиглүүлэх зэргээр гэмтэж бэртсэн дуудлага, мэдээлэл бүртгэгдсээр байна. Тодруулбал, тавдугаар сарын 01-ний өдрийн 18:00-д “СХД-25 дугаар хороонд байрлах хоёр давхар байшингийн цонхны хаалтны тор урагдаж 10 сартай хүүхэд унаж бэртэн, ГССҮТ-д хүргэгдэн ирсэн байна” гэх мэдээлэл ирүүлснийг хүлээн авч шалгахад: 10 сартай эрэгтэй хүүхэд цонхны тавцан дээр сууж байхдаа арагш тонгойх үед тор нь мултарч арагш унаж гэмтжээ.

Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн эрсдэл хаана ч байгааг тооцож, анхаарал, хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *