Амиа хорлох гэрээслэл үлдээсэн 14 настай охиныг голын орчмоос эсэн мэнд олжээ
Цагдаагийн байгууллагад 2022 оны тавдугаар сарын 02-ны өдөр 14 настай, эмэгтэй хүүхэд ангийнхаа хүүхдүүдэд “амиа хорлоно” гэх утгатай захиа бичиж үлдээгээд өнөөдөр хичээлдээ ирээгүй байна гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын алба хаагчид шуурхай ажиллаж уг хүүхдийг БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах голын орчим байхад нь олж тогтоон шалгалтын ажиллагааг хийж байна. Эцэг, эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгч нараас хүүхэдтэй ярилцах, сэтгэл зүйн байдалд анхаарч байх, хүүхдийн насны онцлогт тохируулан хамтдаа асуудлыг шийдвэрлэхийг эрмэлзэхийг зөвлөж байна.