Европын Холбоо ОХУ-ын газрын тосонд хориг тавьж магадгүй
Европын Холбоо, ОХУ-ын эсрэг тавьж буй зургаа дахь багц хоригоо энэ долоо хоногт танилцуулах төлөвлөгөөтэй байгаа аж. Тус хоригуудад ОХУ-ын газрын тосны худалдааг оруулахаар ажиллаж байна. Даваа гарагт (2022.05.02) Герман улс газрын тосны хориг тавихад бэлэн гэж мэдэгдсэн тул Европын Холбоо хориг тавих шийдвэрээ хурдан гаргах боломжтой болсон аж.
Герман улсын Сангийн сайд Роберт Хабек хэлэхдээ “Герман газрын тосны хоригийг давж гарах боломжтой нөхцөл байдалд хүрсэн” гэжээ. Ийнхүү газрын тосонд хориг тавьснаар ОХУ-аас дайныг санхүүжүүлэх томоохон мөнгөний урсгал тасалдах юм. Оросын энергийн экспорт дайныг сая сая еврогоор санхүүжүүлж байна хэмээн Украин шүүмжилж ирсэн билээ.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ