Баянхонгор аймагт сургуулийн номын сан шатжээ
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон баг “Номундалай” цогцолбор сургууль Утаа гарч байна гэсэн дуудлагыг тавдугаар сарын 02-ны өдрийн 08:05 цагт хүлээн авчээ. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 1.6 км замыг туулан очиход “Номундалай” цогцолбор сургуулийн 4х6 метрийн хэмжээтэй номын сангийн өрөөний шал шатаж байсныг 10 минут ажиллаж унтраажээ.
О.ЭНЭРЭЛ