СЭРЭМЖЛҮҮЛЭГ : Бага насны хүүхдүүд тоглож байхдаа нэгнийхээ хоолойд олс углаж, гулсуураас түлхжээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны тоглоомын талбайд зургаан настай охин ухаан алдлаа гэх дуудлагын дагуу тус хорооны цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Тодруулбал, орон сууцны тоглоомын талбайд тоглож байсан хүүхэд нэгнийхээ хүзүүнд олс углаж, гулгуураас түлхүүлэн охины амьсгал боогдож, ухаан алдсан байдалтай байжээ. Охиныг ГССҮТ-д хүргэгдсэн бөгөөд одоогоор охины биеийн байдал хүндэвтэр хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Урин дулааны цаг ирсэнтэй холбоотойгоор эцэг эхчүүд та бүхэн хүүхдүүдээ гадаа тоглуулах, салхинд гаргахдаа тавих хараа хяналтаа сайжруулаарай.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *