АИ-92 автобензиний литр тутмын 940 төгрөгийн өсөлтөөс сэргийлж, ойрын гурван сард үнэ тогтворжив
Монгол Улсын Засгийн газар АИ-92 автобензиний гаалийн татварыг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн он дуустал ТЭГЛЭХ шийдвэр гаргасан бөгөөд Онцгой албан татварыг 2018 оноос ТЭГЛЭСЭН нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй.
Мөн УУХҮ-ийн сайд Г.Ёндон гуравдугаар сард “Роснефть” компанитай хэлцэл хийсний үр дүнд АИ-92 автобензиний үнэ тонн тутамд 1110 ам.доллараас буурч, манай улс тонныг нь 840 ам.доллараар худалдан авч, импортолж байна. Хэрэв Онцгой албан татвар болон Гаалийн албан татварыг тэглээгүй бол, мен Роснефть компанитай хэлцэл хийхгүйгээр Сингапурын биржийн 4 дүгээр сарын газрын тосны бүтээгдэхүүний үнийн дундаж үнээр борлуулвал өнөөдөр литр нь 3330 төгрөгт хүрэх байсан.
Харин дээрх арга хэмжээний үр дүнд литр тутамд нэмэгдэх байсан 940 төгрөгийн өсөлтөөс сэргийлж, ойрын гурван сард үнэ тогтвортой байх боломжийг бүрдүүлсэн. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод АИ-92 автобензиний жижиглэнгийн үнэ 2390 төгрөг байна гэдгийг тус яамнаас мэдээлсэн.