|

Сүхбаатарын талбайд анх удаагаа хөлбөмбөгийн тэмцээн болно

Сүхбаатарын талбайд анх удаагаа 90х45 харьцаатай хөлбөмбөгийн талбай байгуулж, энэ сарын 8-ны өдөр Улаанбаатар хотын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн зохион байгуулахаар болжээ.

Тус тэмцээнд нийслэл хотын 9 дүүргийн шигшээ багууд оролцох юм. Аваргын цомыг хүртсэн дүүргийн шигшээ баг Увс аймгийн Улаангом хотод зохион байгуулагдах 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээний дээд шатанд түрүүлсэн аймгийн шигшээ багтай үндэсний цомын төлөөх финалын нэг тоглолт хийнэ.

Одоогоор Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн шигшээ багууд бүртгүүлээд байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *