|

Прокуророос Ё.Отгонбаярын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзжээ

Хөгжлийн банкнаас санхүүжилт авч, зээлийг зориулалтын бусаар ашигласан, санаатайгаар зээл төлөхөөс зайлсхийсэн болон зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан эргэн төлөлтийг хийгээгүй, мөн гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн талаар тус банкнаас олон нийтэд мэдээлсэн.

Улмаар нэр бүхий 26 чанаргүй зээлдэгчийг нэрлэсний дотор БСШУ-ны сайд асан, Элчин сайд асан Ё.Отгонбаярын эхнэрийн хамаарал бүхий компани багтсан байдаг. Тус компани нь Хөгжлийн банкнаас 17.7 тэрбум төгрөг зээлж, одоог хүртэл уг төлбөрөө төлөөгүй байгаа юм.

Харин энэхүү мэдээллийг ил болгосон сэтгүүлчийг Ё.Отгонбаяр өөрийн твиттер хуудсаараа дамжуулан “Гэр бүл салгасан тул чамайг ална” хэмээн сүрдүүлсэн байдаг.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *