“Aquaman-2” цувралд Эмбер Херд ердөө 10 минутын дүр бүтээнэ

Түүний дүрийн гарах хугацааг богиносгосон нь хуучин нөхөр Жони Депптэй шүүхдэлцэж буйтай холбоотой. Дуулиантай шүүхийн явцад Хердыг тус цувралд тоглуулахгүй байх шаардлагад 2.3 сая хүн гарын үсэг зураад байна. Үзэгчид түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн буруутгаж байгаа юм.

“Aquaman” киноны найруулагч Жеймс Ган сүүлийн үед Эмбер Хердтэй хамт зураг авалтын талбай дээр авахуулсан гэрэл зургаа олон нийтийн сүлжээнд байрлуулахаа больсныг үзэгчид анзаарчээ. Тэрбээр тус цувралын эхний ангид томоохон дүр бүтээж, гол дүрд тоглосон Жейсон Момоатай хамт постерт гарч байсан юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *