Талийгаач М.Алтан-Оргилд зориулж 200 ширхэг мод тарина
Талийгаач реппер Orice буюу М.Алтан-Оргилын төрсөн өдрийг тохиолдуулан 200 ширхэг мод тарих гэж буйгаа түүний ээж мэдэгдлээ.
Тэрбээр “Миний хүү Orice-н төрсөн өдөр тавдугаар сарын 10-нд болох тул хүүг минь танидаг мэддэг бүх хүмүүсийг үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 200 ширхэг мод тарих буяны үйлсэд нэгдээрэй” гэжээ.
Сануулахад, 2020 оны долоодугаар сарын 25-нд “Orice” нэрээр олонд танигдсан реппер М.Алтан-Оргил өндрөөс унаж, гэмтсэн байдалтай эмнэлэгт хүргэгдэн очсон байдаг. Улмаар Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн сэхээн амьдруулах тасагт тав хоног хэвтэн эмчлүүлж байгаад гэмтлээ даалгүй нас барсан юм.
I like the helpful info you provide in your articles.
I will bookmark your weblog and check again here regularly.
I’m quite certain I’ll learn plenty of new stuff right here!
Best of luck for the next!