The Weeknd: Цаашдаа Грэммид нэр дэвшихгүй

31 настай поп дуучин Вийкнд 2020 онд гаргасан After Hours цомгоороо чартуудыг бүтэн жил хагасын турш тасралтгүй тэргүүлж, олон арван амжилтуудыг эвдээд байсан билээ. 

Харин хөгжмийн урлагийн хамгийн том шагнал гардуулах ёслол Грэмми 2021 оны үйл ажиллагаандаа дуучин Вийкндийн аль ч уран бүтээлийг нэр дэвшүүлээгүйгээс гадна, ёслолын үйл ажиллагаандаа ч уриагүй юм. 

Грэммигийн гаргасан энэ үйлдэлд ганц түүний шүтэн бишрэгч нараар зогсохгүй олон арван алдартнууд мөн Вийкнд өөрөө ч дургүйцлээ илэрхийлэн твиттерт нийтэлсэн юм. 

Харин алдартан өнгөрөгч ням гарагт буюу 3 дугаар сарын 7-ы өдөр өөрийн ирээдүйд гаргах бүх уран бүтээлээ Грэммигийн үйл ажиллагаанаас татан авч, ямар ч тохиолдолд дахин нэр дэвшихгүй гэдгээ илэрхийллээ. 

Тэрээр өмнө нь гурван ч удаа Грэммигийн шагналыг хүртэж байсан билээ. Мөн түүнээс гадна 22 удаагийн Грэммигийн шагналт Жэй Зи, 21 удаагийн шагналт Канеэ Вэйст болон 3 удаагийн шагналт Фрэнк Оушн нар Грэммигийн үйл ажиллагаанаас өөрийгөө татан авч байсан юм. 

Сүүлийн жилүүдэд Грэмми арьс өнгөний үзэл гаргаж, уран бүтээлчдийг гарал угсаагаар ялгаварлаж байгаа нь өнгөрсөн 62 жилийн турш ердөө 10 өнгөт арьстай уран бүтээлч Шилдэг Цомог шагналыг хүртсэнээс харагдаад байгаа билээ. 

Эх сувалж: www.people.com

П. Ундарх

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *