Дөрвөн метр гүн нүхэнд согтуу иргэн унаж, хөлөө гэмтээжээ
Дорнод аймгийн Хэрлэн сумын зургаадугаар багийн задгай Хуучирч нурсан барилгын суурийн нүхэнд нэг хүн унасан тухай дуудлагыг 05.03-ны өдрийн 23:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиход 4 метрийн гүнтэй барилгын суурийн нүхэнд иргэн Э /55 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ унаж, зүүн хөлөө гэмтээсэн байсныг 2 гаргаж, Бүсийн оншилгоо эмчилгээний төвийн Яаралтай түргэн тусламжийн тасагт хүлээлгэн өгсөн.
О.ЭНЭРЭЛ