БНСУ-ын иргэдийг Монголд 90 хоног визгүй зорчуулах шийдвэрийг гаргалаа
Засгийн газрын өнөөдрийн /2022.05.04/ ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаас БНСУ-ын иргэдийг визгүй зорчуулахаар болжээ. Сүүлийн хоёр жил цар тахлын улмаас аялал жуулчлалын орлого багассантай холбогдуулан ийн шийдвэрлэсэн байна.
Мөн визнээс гадна нислэгийн тиз зэрэг асуудлаар тодорхой шийдвэр гаргасан байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.
Б.БАЯРТ