УИХ-ын гишүүн Т.Доржханд маргааш болох жагсаалынхаа урилгыг залуучуудад тараажээ
УИХ-ын гишүүн Т.Доржханд Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулахаар болжээ.
Тодруулбал, энэ тухайгаа “Амьдралын чанараа дээшлүүлье” тайван жагсаалыг энэ сарын 5-ны өдрийн 12.00 цагт Төв талбай дээр зохион байгуулна. Хөдөлмөрийн үндэсний намаа парламентад би ганцаараа төлөөлдөг ч гэсэн тогтолцоонд өөрчлөлт оруулъя, иргэдийнхээ амьдралыг дээшлүүлье, парламентын нэр хүндийг дээшлүүлье гэж хоёр жил хичээж ажиллалаа. Гэтэл өөрчлөлт гарсангүй, гарахгүй юм байна. Тиймээс УИХ-ын танхим дотроос биш, төв талбай дээр жагсахыг залуучууддаа уриалмаар байна” хэмээсэн юм.
Харин өнөөдөр тэрээр маргааш болох жагсаалдаа бэлдэн гадуур явж, залуучуудад жагсаалынхаа урилгыг тараажээ.