Социал демократ Монголын залуучуудыг холбооны дэргэд “Тэрбум мод эко клуб” байгуулагдлаа

Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны Байгаль орчны хорооноос санаачлан холбооны дэргэд “ТЭРБУМ МОД ЭКО КЛУБ”-ыг байгуулж байна. Тус клуб нь Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны 21 аймаг, 9 дүүргийн салбар холбоодын дэргэд байгуулагдах бөгөөд 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдөр ийнхүү албан ёсны нээлтээ хийлээ.

“ТЭРБУМ МОД ЭКО КЛУБ”-ын үйл ажиллагааны зорилго нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан эхлүүлсэн  уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг бодит үр дүнтэй   “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний үйл ажиллагаанд залуучуудынхаа манлайлал, идэвх оролцоог нэмэгдүүлэх, мод тарьж, ногоон байгууламжийг бүтээх, арчлан ургуулах, олон нийтэд экологийн боловсрол олгох юм.

 

 

 

Нээлтийн үйл ажиллагааны хүрээнд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн инженерүүдийн сургалтын баг “Мод тарьж, арчлан ургуулах тухай” цогц сургалтыг зохион байгуулж, Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны Удирдах зөвлөлийн гишүүд, Нийслэлийн тэргүүлэгчид хамрагдаж байна. Тус сургалтад клубийн гишүүдийг үе шаттайгаар хамруулахаар төлөвлөж байгаа.

Тун удахгүй эхлэх хаврын Бүх нийтээр мод тарих өдрүүдэд Социал Демократ Монголын Залуучуудын Холбоо үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 25 000 модыг тарьж төгөл үүсгэх ажлыг эхлүүлнэ.

 

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *