|

ОХУ: Газрын тосны хориг европчуудад хамгийн хүнд тусна

Лхагва гарагт (2022.05.04) Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон Дер Лейен ОХУ-ын эсрэг авч буй шинэ хоригуудаа танилцуулсан билээ. Тэдгээр хориг дунд ОХУ-аас импортолдог газрын тос, Сбербанкыг олон улсын банк хоорондын харилцааны “Swift” системээс хасах гэх мэт зүйлс багтсан юм.

Үүнтэй холбогдуулан Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Эдгээр хоригуудын улмаас Европчуудад үүсэх дарамт өдөр ирэх тусам нэмэгдэх болно” гэж хэлжээ. Европын Холбоо ирэх зургаан сарын дотор боловсруулаагүй газрын тосыг худалдан авахаа больж, 2022 оны төгсгөл гэхэд боловсруулсан газрын тосны бүтээгдэхүүн ОХУ-аас импортлохоо болих төлөвлөгөөтэй байгаа аж.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *